card

Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих прокурорын хяналт

Прокурор нь Монгол Улсын Үндсэн хууль, Прокурорын тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу эрүүгийн хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавьж, уг ажиллагааг удирдан чиглүүлнэ.

Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих прокурорын хяналт нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас эхэлж, хэргийг шалгаж шийдвэрлэх бүхий л явцад байнга, тасралтгүй хэрэгжиж, хүний эрх, эрх чөлөөг зөрчих, хууль бусаар хязгаарлах явдлыг гаргуулахгүй байхад чиглэнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагууд нь прокурорын хяналтанд хуулиар харьяалуулсан болон прокуророос харьяалал тогтоосон  гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулна.

Прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хэрэгжүүлж буй ажиллагаа, шийдвэрт нь хяналт тавьж, хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцлага тооцуулах үүрэгтэй.

Түүнчлэн прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавихдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйл, мөн Прокурорын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

Онцлох мэдээлэл