card

Түүхэн товчоо

БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн зарлигаар, Хан-Хэнтий уул аймгийн Засаг захиргааны зохион байгуулалтад өөрчлөлт орж Дорнод аймаг байгуулагдсантай холбогдон Дорнод аймгийн прокурорын газар байгуулагдсан түүхтэй.

Шүүхийн харьяанд байгуулагдаж байсан бөгөөд прокурор 1, байцаагч 1, нарийн бичгийн дарга 1, нийт 3 орон тоотойгоор 1931 оны 4 дүгээр сараас эхлэн прокурорын чиг үүргийг гүйцэтгэж эхэлсэн.

Аймгийн анхны прокуророор Д.Балган 1931-1932 онд ажиллаж байжээ. Тухайн төр, засгаас 1940 он хүртэл хугацаанд Прокурорын байгууллагыг бэхжүүлэх зорилгоор олон чухал арга хэмжээ авсны үр дүнд тус аймгийн прокурорын газар нь прокурор 1, мөрдөн байцаагч 2, нарийн бичгийн дарга 1, галч, зарлага 1, нийт 5 орон тоотой болж эсгий гэрт үйл ажиллагаа явуулж байжээ.

2006 онд ОХУ-ын бүсийн прокурорын газартай хамтын ажиллагааны уулзалт зохион байгуулсан бол 2018 оны 10 дугаар сард БНХАУ-ын Хөлөнбуйр аймгийн прокурорын газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байна.

Дорнод аймгийн прокурорын газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Ардын прокурорын газрын хооронд 2 улсын хил дамнан урсах Халхгол, Хэрлэн гол, Буйр нуурын эко системийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах хэлэлцээр байгуулах уулзалтыг 2019 онд, 2025 онд тус тус Дорнод аймагт амжилттай зохион байгуулсан. 

Өдгөө тус аймгийн прокурорын газар нь прокурор, захиргаа, үйлчилгээний ажилтан нийт 26 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. 

 

Онцлох мэдээлэл