МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААР ИРГЭДЭД МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ

A- A A+
МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААР ИРГЭДЭД МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ

Дорнод аймгийн прокурорын газар тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Шүүх, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Өмгөөлөгчдийн холбоотой хамтран Хэрлэн, Баянтүмэн, Булга, Хөлөнбуйр сумдын иргэд, төрийн албан хаагчдад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт явууллаа.

Сургалтаар Мал хулгайлах гэмт хэргийн кримнологи судалгааны дүн, тус аймаг дахь гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, иргэдийн санал, хүсэлттэй танилцсан байна.