Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаа тус аймгийн ТВ 6 телевизийн подкастад оролцож “Эрүүдэн шүүхээс ангид байх эрх”-ийн талаар мэдээлэл өглөө.
Дорнод аймгийн прокурорын газраас энэ оны эхний арван сарын байдлаар төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд 74 иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, төр нийтийн ашиг сонирхолд учирсан 144.9 сая төгрөгийг нөхөн төлүүлэх арга хэмжээ авч ажиллажээ.
Дорнод аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурсан эерэг үзүүлэлтэй байна.
Тус аянд аймгийн ерөнхий боловсролын нийт 26 сургууль хамрагдаж, идэвхтэй оролцсон байна. Тиймээс сурагч болон тэдний эцэг эх, багш ажилчдад үр дүнтэй ажил, арга хэмжээг зохион байгуулсан дараах 3 сургуулийг шалгаруулж, шагнаж урамшуулжээ.
ЭРСДЭЛЭЭС ИРЭЭДҮЙГЭЭ АВАРЪЯ! #ӨНӨӨДӨР_ДЭЛХИЙН_ХҮҮХДИЙН_ӨДӨР_ТОХИОЖ_БАЙНА
Судалгаагаар гэмт хэргийн улмаас 35 хүүхэд эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч, хохирсон хүүхдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа нөхцөл байдал тогтоогдсон байна. Тиймээс хүүхдийн эрхийн талаар хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд таниулан сурталчлах, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Эрсдэлээс ирээдүйгээ аваръя” аяныг зохион байгуулж эхэлжээ.
Дорнод аймгийн прокурорын газраас зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 32 байгууллагын 140 гаруй албан тушаалтнуудтай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Дорнод аймгийн прокурорын газар тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Шүүх, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Өмгөөлөгчдийн холбоотой хамтран Хэрлэн, Баянтүмэн, Булга, Хөлөнбуйр сумдын иргэд, төрийн албан хаагчдад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт явууллаа.
“ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТ, ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТ- МИНИЙ БОДОЛ” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАВ
Дорнод аймгийн прокурорын газраас тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Прокурорын мэдээлэл” сэтгүүл гаргалаа.
Дорнод аймгийн прокурорын газраас тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран орон нутгийн хэмжээнд 2018-2022 онд үйлдэгдсэн Мал хулгайлах гэмт хэргийн шалтгаан нөхцөл болон урьдчилан сэргийлэх арга зам, эрх зүйн орчинг мэргэжлийн судалгааны багтай хамтран судалж, нэгдсэн тайлан боловсруулан гаргажээ.
Дорнод аймгийн прокурорын газраас 2022 оны 3 дугаар улирлын байдлаар аймгийн хэмжээнд үйлдэгдсэн Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалж, холбогдох арга хэмжээг авсан байна.
Дорнод аймгийн прокурорын газраас хүүхдийн эсрэг болон хүүхэд хохирсон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалахад сурагчдын санал, санаачлагыг тусгах зорилгоор “Хүүхдийн эрх-Миний бодлоор” эссэ бичлэгийн уралдааныг тус аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулж, дүнгээ гаргалаа.
Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагуудтай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа
Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүх шинжилгээний алба болон Тагнуул зэрэг байгууллагуудын 50 орчим албан тушаалтнуудыг оролцуулан зөвөлгөөн үохион байгууллаа.
Дорнод аймгийн прокурорын газраас тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Прокурорын мэдээлэл” сэтгүүлийг хэвлэн гаргалаа.
Дорнод аймгийн прокурорын газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байгаа төрийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, анхаарах асуудлаар үүрэг өгчээ.
Тэмцээн зохион байгууллаа
Улсын Ерөнхий Прокурорын Газар