ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДАД ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧИХГҮЙ БАЙХ ТАЛААР АНХААРУУЛАВ

A- A A+
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДАД ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧИХГҮЙ БАЙХ ТАЛААР  АНХААРУУЛАВ

Дорнод аймгийн прокурорын газраас зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 32 байгууллагын 140 гаруй албан тушаалтнуудтай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөний үеэр хүнээс гэм бурууг нь хүлээлгэх зорилгоор албадаж мэдүүлэг авах, айлган сүрдүүлэх, заналхийлэх, доромжлох зэргээр хүнлэг бусаар харьцах явдал гаргахгүй байх, оролцогчийн эрхийг хангаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж ажиллах талаар онцгойлон анхааруулсан байна.