ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дорнод аймгийн прокурорын газраас хяналтын харьяа зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагуудын хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 30 байгууллагын 149 албан тушаалтан танхимаар, хилийн цэргийн 2 ангийн эрх бүхий албан тушаалтнууд цахимаар оролцож, тулгамдаж буй асуудлын хүрээнд санал бодлоо солилцлоо.

Зөвлөгөөний үеэр прокуророос зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гарч буй нийтлэг зөрчил дутагдал, цаашид анхаарвал зохих асуудлын талаар танилцуулж, Зөрчлийн улмаас хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, эд зүйл, хэрэгслийг шилжүүлэх, шийдвэрлэх ажиллагааны талаар сургалт мэдээлэл хийсэн байна.