“ХҮҮХДЭЭС МЭДҮҮЛЭГ АВАХ ӨРӨӨ”-Г СТАНДАРТЫН ДАГУУ ТОХИЖУУЛЛАА

A- A A+
“ХҮҮХДЭЭС МЭДҮҮЛЭГ АВАХ ӨРӨӨ”-Г СТАНДАРТЫН ДАГУУ ТОХИЖУУЛЛАА

Дорнод аймгийн прокурорын газраас санаачлан Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны хурлаас шийдвэр гаргуулж, насанд хүрээгүй хүүхдийн эрхийг хамгаалах зорилгоор тус аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт хүүхдээс мэдүүлэг авах өрөөг тохижууллаа. 

18 насанд хүрээгүй гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг авах энэхүү өрөөг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Олон улсын эрх зүйн хэм хэмжээ,  “Мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлага”-д нийцүүлэн хүүхдэд ээлтэй, стандарт, шаардлага хангасан орчныг бүрдүүлсэн. 

Хүүхдээс мэдүүлэг авах өрөөг бий болгосноор хүүхдийн эрхийг хангах, хүүхдэд сэтгэл зүйн дарамт учруулахгүй байх, аюулгүй харилцаа тогтоох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хурдан шуурхай явуулах боломжийг бүрдүүлэх зэрэг ач холбогдолтой юм.