Дорнод аймгийн прокурорын газраас Авлигатай тэмцэх газартай хамтран 2026 оны 6 дугаар сарын 23-ны өдөр “Авлигаас ангид байх нь...” сэдэвт сургалтыг тус аймгийн Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулж буй төрийн захиргаа, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч, сумдын засаг дарга нар зэрэг нийт 200 гаруй алба хаагчийг оролцуулан зохион байгууллаа.
Уг сургалтад Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Б.Баяртөгс, М.Жамъянчойжил, А.Тунамал-Эрдэнэ нар сургалт орж, аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Баасандорж “Аймгийн хэмжээнд 2023-2025 оны байдлаар үйлдэгдсэн авлига, албан тушаалын гэмт хэргийн шийдвэрлэлт, түүний шалтгаан нөхцөл” сэдвээр мэдээлэл хийлээ.
Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Засаг даргын тамгын газар сургалтад дэмжлэг үзүүлэн оролцлоо.
Энэхүү сургалт нь орон нутагт ажиллаж буй төрийн байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд ил тод, хүртээмжтэй хүргэх, авлига, ашиг сонирхлоос ангид байх, иргэдийн эрх ашгийг хамгаалах, төрийн үйлчилгээг сайжруулах, авлига албан тушаалын гэмт хэрэг буурах нөхцөл бүрдэхэд чухал нөлөө үзүүлсэн ач холбогдолтой сургалт болж өнгөрлөө.
Улсын Ерөнхий Прокурорын Газар